Шинээр бүртгүүлэх

Та мэдээллээ үнэн зөв оруулна уу.


Бүртгэлтэй хэрэглэгч

Өмнө бүртгүүлсэн хаягаараа нэвтрэх


Шинээр бүртгүүлэх

Та мэдээллээ үнэн зөв оруулна уу.


Бүртгэлтэй хэрэглэгч

Өмнө бүртгүүлсэн хаягаараа нэвтрэх


Шинээр бүртгүүлэх

Та мэдээллээ үнэн зөв оруулна уу.

Нууц үгээ мартсан

Өмнө бүртгүүлсэн хаягаараа бичнэ үү.


 

Бүтээгдэхүүний өнгө үзэмж, бат бэх байдлыг хангахын тулд 5С, 6С, 7С, спот лак, гялгар бүрэлт, матт бүрэлт, эмбосс, фольга зэрэг нэмэлт ажилбарыг ашиглаж байна.

1. Бүрэлт

 Метал, саатай, софт, гялгар, матт бүрэлт нь хэвлэмэл бүтээгдэхүүнийг усан тэсвэртэй, өнгө үзэмжийн хувьд гоёмсог хаана ч байхгүй дахин давтагдашгүйгээр бүрэлтийг зөвхөн "Монголын үнэт цаас хэвлэл" компаниар хийлгэх боломжтой.

2. Лак

  • -Гадаргуун тусгайлсан хэсгүүдэд гялгар лакаар товойлгох технологи
  • -Гадаргууг арзгар болон гялгар лакыг хослуулсан технологи
  • -Гадаргууг солонгорон харагдуулах төрөл бүрийн эффект бүхий технологи

3. Эмбосс

Эмбосс гэдэг нь таны хүссэн хээ, текстийг гадаргуу дээр товойлгох процесс юм. Эмбосс хийснээр гадаргуу дээр гэрэлтүүлэг болон сүүдэр үүсч сонирхолтой эффект бий болгох боломжтой. Энэхүү ажилбарыг мөн Фольга тамгалалттай хослуулж болно.

4. Фольга

Тусгайлан сонгосон хэсгийн хээ бичвэр логог хонхойлгохын тулд энэхүү технологийг ашиглах бөгөөд хонхойлгон дарсан хэсгийг алтлаг, мөнгөлөг, боронз, улаан, цэнхэр, хар, шар зэрэг олон төрлийн өнгөөр чимж гоёмсог харагдуулах боломжтой.

Мандатны оосор нь хөх өнгөтэй туузан, эрчилсэн гэсэн хоёр төрөлтэй. Уут нь босоо хэлбэртэй пластик материалтай.

Дугаарлалт- Дахин давтагдахгүй, баримт бичгийн баталгаа болгох зорилгоор дугаарлалт хийдэг. Дугаарлалт хийлгэхдээ менежертэй холбогдоно уу.

Нугалаа- Танилцуулга, брошур, урилга, мэндчилгээ зэрэгт горви гаргахыг хэлнэ.

Булан дугуйлах- Нэрийн хуудсын буланг дугуйлсанаар хурц өнцөггүй болж илүү зөөлөн харагддаг учраас ихэнхдээ эмэгтэй хүний нэрийн хуудсын буланг дугуйлдаг.