Шинээр бүртгүүлэх

Та мэдээллээ үнэн зөв оруулна уу.


Бүртгэлтэй хэрэглэгч

Өмнө бүртгүүлсэн хаягаараа нэвтрэх


Шинээр бүртгүүлэх

Та мэдээллээ үнэн зөв оруулна уу.


Бүртгэлтэй хэрэглэгч

Өмнө бүртгүүлсэн хаягаараа нэвтрэх


Шинээр бүртгүүлэх

Та мэдээллээ үнэн зөв оруулна уу.

Нууц үгээ мартсан

Өмнө бүртгүүлсэн хаягаараа бичнэ үү.


Сайтын баруун дээд буланд байрлах БҮРТГҮҮЛЭХ хэсэг дээр дарж ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ хэсэгт мэдээллийг бөглөнө. Захиалга, хүргэлтийн талаар нэмж тодруулах тул та өөрийн и-мэйл хаяг, утас, хаягийн  мэдээллээ үнэн зөв бөглөнө үү. Эсвэл та өөрийн ашигладаг Фэйсбүк хаягаараа нэвтрэн орох боломжтой. 

Бүртгүүлэх хэсэг - шинээр бүртгүүлэхдээ

  • Өөрийн мэдээллээр
  • Фэйсбүк мэдээллээр

Бүртгэгдсэн байдал

  • Нэвтэрсэн бол нэмэлт мэдээллээ албан ёсны болгон засварлана уу 

Хэрэв та ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ хэсэгт бүртгүүлсэн бол танд баталгаажуулах мэйл очсон байх болно. Мэйл дээрх "та ЭНД дарж нууц үгээ баталгаажүүлна уу" хэсэгт нууц үгээ оруулсанаар таны бүртгэл баталгаажих болно. Дараа нь МИНИЙ БҮРТГЭЛ -> ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЗАСАХ хэсэгт өөрийн нэмэлт мэдээлэлээ оруулна.

Хэрэв та нууц үгээ мартсан бол 

НЭВТРЭХ хэсэгт байрлах "Нууц үгээ мартсан уу? сонгож и-мэйл хаягаа илгээснээр таньд нууц үг баталгаажуулах мэйл очих болно.

Таны хэвлүүлэх захиалга эх файлаар байгаа бол ЗАГВАР СОНГОХ хэсэгт хандана уу. Та өөрийн хэвлүүлэх эхийн ангилалаа сонгоно дараа нь:

 Хэмжээ:  Хэвлэсний дараах бодит хэмжээ. ангиллаас хамааран өөр өөр байна. 
 Тал:  1 болон түүнээс дээш талтай хэвлэнэ.
 Тоо ширхэг:  50-1000-ийн хооронд
 Цаасны төрөл:  Матт, шохойтой, extrawhite гэх мэт цаас 80-300гр-ын хооронд
 Бүрэлт:  Гялгар, матт, зөөлөн, 5С, 6С, 7С 
 Файл:  
 Тайлбар:  

Таны хуулах файлын хэмжээ ихдээ 100мб байх ба таны файл хэвлэгдэхэд чанар сайтай “JPG, PNG, PDF, PSD, ZIP, RAR” өргөтгөлтэй байна.
Хэрвээ таны файл 2 тусдаа байгаа бол “ZIP, RAR” өргөтгөлөөр нэгтгэж оруулна уу.

Та хэвлүүлэх эхээ бэлэн болгон авч ирэн манай дизайнераар эхээ бэлдүүлэх боломжтой.

Эхээ бэлдүүлэн хэвлэх тохиолдолд та шаардлагатай тэкст болон зургаа бэлдээрэй.

Бэлэн эхээс захиалах тохиолдолд эхийн өргөтгөлөө сонгоход тань тусламж болгох үүднээс дэлгэрэнгүй тайлбар орууллаа.

Өргөтгөлийн нэр

Тайлбар

Нэмэлт мэдээлэл

.pdf

Adobe Acrobat программ дээр хадгалагдсан файл бөгөөд дээр нь өөрчлөлт хийх боломжгүй.

Шууд хэвлэхэд тохиромжтой

.eps

Encapsuled Postscript хэмжээ багатай вектор файл учир бусад программ дээр задарна.

Их хэмжээний буюу том зурган файлд тохиромжтой.

.tiff

Tag image file format буюу raster, vector аль аль файл нь уг өргөтгөлрүү хувирдаг.

Өөр өргөтгөлрүү шилжихэд чанар нь буурдаггүй давуу талтай

.ai

Adobe illustrator программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.

Ажлын файлын төрөл бөгөөд хэвлэлийн эхийг лакдах болон бусад нэмэлт ажилбаруудын үед  шаардлагатай

.indd

InDesign программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.

.cdr

Corel draw программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.

.psd

Adobe Photoshop программ дээр бэлтгэгдсэн файлын өргөтгөл.

Хүлээгдэж буй захиалга: Та захиалсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөгүй байгаа тохиолдолд таны захиалга хүлээгдэж буй захиалгын тоонд орох юм. Мөн хүлээгдэж буй захиалгаа баталгаажуулахаасаа өмнө засах/устгах боломжтой.

Баталгаажсан захиалга: Та захиалсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлсөн тохиолдолд таны захиалга баталгаажих болно. Баталгаажсан захиалгыг засаж, устгаж болохгүй учраас баталгаажуулахаасаа өмнө сайтар шалгана уу. Мөн баталгаажсан захиалгын мэдээлэл дотроосоо дахин захиалга хийх боломжтой. 

Төлөв байдалд таны бүтээгдэхүүн

            Хүлээгдэж байгаа

            Хэвлэгдэж байгаа

            Хүргэлт хийгдэж байгаа 

            Дууссан

Захиалгын үе шат дууссаны дараах төлбөр төлөх хэсэгт Купон хэрэглэх гэсэн хэсэг гарч ирнэ.

Энэ хэсэгт та өөрийн купоныхоо нууц дугаарыг оруулаад купон хэрэглэх гэсэн товчлуур дээр дарахад Амжиллай цэнэглэгдлээ гэсэн үг гарч ирэн таны төлбөрөөс автоматаар хямдрах болно.

Манайхыг сонгон үйлчлүүлсэн танд баярлалаа.

Төлбөрийн бүх банкны мастер болон виза картаар хийхээс гадна онлайнаар төлөх боломжтой. Онлайнаар төлбөр төлөхийн тулд картандаа и-пин код авсан байх шаардлагатайг анхаарна уу!

 Мобайл, амар, интернэт банк манай байгууллагын дансанд зааврын дагуу 72 цагийн дотор төлбөрөө хийнэ үү. Та төлбөл зохих төгрөгийг манай компанийн дансруу 72 цагийн дотор шилжүүлнэ үү. Бид төлбөр тооцоо баталгаажсаны дараа таны захиалгыг идэвхжүүлэх болно.

Төлбөр төлөх боломжууд:

Мобайл банк (Мобайл банк үйлчилгээ нэвтрүүлсэн бүх банк)

Амар үйлчилгээ (Хас банк)

Интернет банк (Интернет банк үйлчилгээг нэвтрүүлсэн бүх банк)

Өөрийн биеэр банкин дээр очиж гүйлгээ хийх.

Төлбөрөө хийхдээ төлбөрийн утганд захиалгын дугаарыг бичнэ үү! Таны и-мэйл хаягруу төлбөрийн мэдээллийг илгээсэн болно. 

Хүлээн авагч: "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК

Хаан банк - 5038039392

Хас банк - 5000234823

Голомт банк - 1605028993

Худалдаа хөгжлийн банк - 499214041

Төлбөр хийхдээ гүйлгээний утга, үнийн дүн, дансны дугаарыг сайтар шалгана уу!

* Захиалгыг идэвхижүүлэхээс өмнө та захиалгын дугаар болон захиалга доторх загвараа устгахгүй

байхыг анхаарна уу!

И-пин код авах заавар:

Eprint нь бүх захиалгуудаа нарийн төлөвлөлт хуваарийн дагуу хамгийн хурдан найдвартай хүргэх болно. Хүргэлтийн хуваарийг доорхоос харна уу.

Нэрийн хуудас

Бусад

Сав баглаа боодол:

  • Тоо ширхэгээс хамааран нэрийн хуудасны хэмжээ бүхий хайрцагт хийж гадна талаар нь зориулалтын цаасаар ороож баглана.
  • Савласан бүтээгдэхүүнд харилцагчийн хаяг, шошгыг наана.

Хүргэлтийн хугацаа:

  • Улаанбаатар хот доторх- (1-2 хоногийн хугацаанд)
  • Хөдөө орон нутагт-(5-7 хоногийн хугацаанд)

Сав баглаа боодол:

  • Хэвлэмэл бүтээгдэхүүнийг тоо ширхэгээс хамааруулан тэгшилж тавин гадна талаар нь зориулалтын цаасаар ороож баглана.
  • Савласан бүтээгдэхүүнд харилцагчийн хаяг, шошгыг наана.

Хүргэлтийн хугацаа:

  • Улаанбаатар хот доторх- (1-2 хоногийн хугацаанд)
  • Хөдөө орон нутагт- (5-7 хоногийн хугацаанд)

 

Улаанбаатар хот, Хөдөө орон нутгийн бүсээс хамаараад хүргэлтийн үнэ харилцан адилгүй болно.

Улаанбаатар хот дотор - 3000 төг

Хөдөө орон нутаг - Тарифт үнээр