Энэхүү журам, нөхцөлийг харилцагч вэб сайтаар үйлчлүүлэхээсээ өмнө уншиж танилцах ёстой болно. Вэб сайтын үйлчилгээг авахын тулд харилцагч нь шинэ харилцагчийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бүрэн бөглөснөөр бүтээгдэхүүн захиалах эрх үүсэх болно. Харилцагч мэдээллийн бүрэн, үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээх ба буруу оруулсанаас үүссэн аливаа эх бэлтгэл, өнгө, хэлбэр хэмжээ гэх мэт зардал, хохирлыг байгууллага хариуцахгүй болно.
Захиалагчийн эрх
- Гүйцэтгэгчийн ажлын явцын талаарх мэдээллийг авах, зааварчилгаа өгөх, хяналт тавих эрхтэй.
- Хэвлэмэл бүтээгдэхүүний эцсийн файлыг PDF өргөтгөлтэйгөөр гүйцэтгэгчид хүлээлгэн өгнө.
- Захиалсан бүтээгдэхүүний тоо хэмжээ дутсан, чанарын шаардлагыг хангаагүй тохиолдолд гүйцэтгэгчид мэдэгдэж засварлуулах эрхтэй.
- Захиалагч тал нь өөрийн хэвлэлтийн зөв бичгийн дүрмийн алдаа болон текст дээр гарсан агуулгын алдааг бүрэн хариуцна.
- Сайтын талаарх бүхий л санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой.
Гүйцэтгэгчийн эрх үүрэг
- Захиалагчаас өгсөн хэвлэлтийн эхийг Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх эрхгүй.
- Гүйцэтгэгч хэвлэлийн эхийг хүлээж авахдаа хэвлэлтийн технологиос шалтгаалан зайлшгүй хийх өөрчлөлтийг захиалагчтай зөвшилцөн хийнэ.
- Гүйцэтгэгч нь захиалагч талын хүссэн тоо ширхэгээр бүтээгдэхүүнийг савлаж бооно.
- Вэбсайтын мэдээллийн шинэчлэл, үнийн шинэчлэл болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.